Н.ЭНХ-АМГАЛАН: ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ МИНИЙ ЭСРЭГ ЭРГЭЖ МАГАДГҮЙ БАЙГАА ТУЛ ОСЛЫГ ХАРСАН, ҮЗСЭН ХҮМҮҮС ХОЛБОГДОЖ, БОДИТ ЯВДЛЫН ТАЛААР ЯРЬЖ ӨГЧ ТУСАЛНА УУ

GNNGNN
Aug 10, 2026  
 0
Н.ЭНХ-АМГАЛАН: ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ МИНИЙ ЭСРЭГ ЭРГЭЖ МАГАДГҮЙ БАЙГАА ТУЛ ОСЛЫГ ХАРСАН, ҮЗСЭН ХҮМҮҮС ХОЛБОГДОЖ, БОДИТ ЯВДЛЫН ТАЛААР ЯРЬЖ ӨГЧ ТУСАЛНА УУ

Сайн байцгаана уу. Н.Энх-Амгалан миний бие Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3-р багийн нутаг, Махианы үзүүр гэдэг газарт 2026 оны долоодугаар сарын 15-ны 20.20 цагийн орчимд авто осолд өртөж, арван хэдхэн насандаа учирсан хайрт ханиа, хайрлаж өсгөсөн том хүүгээ, нялх сэвлэгийнх нь үнэр анхилсан бага охиноо алдсан хэлэхэд ч бэрх, санахад ч дотор харанхуйлсан явдал тохиолдсон билээ. Миний энэ эмгэнэлийг хуваалцаж, сэтгэл санааны болон мөнгөн тусламж үзүүлсэн монголынхоо элэг халуун уудам сэтгэлтэй олон түмэндээ, энэхүү нүүр хуудасны найз нөхөд, ах, эгч нартаа маш их баярлаж байна. Хэрвээ та бүхэн маань халуун сэтгэлээр түшиж тулаагүйсэн бол энэ хэдэн хоногийг даваж тэсэж гарч чадахгүй ч байсан байж магадгүй ээ. Ямар хүнд цохилтод орсноо ч, мөн та бүхэнд ямар ихээр талархаж буйгаа ч би бүрэн гүйцэд илэрхийлж чадахгүй, үг минь мөхөсдөж буй.

Одоо та бүхнээсээ дахиад нэгэн хүсэлт гуйлт байгааг минь хүлээн авна уу. Тэр хүнд үед дэргэд минь байж, намайг болон үлдсэн хоёр хүүг минь чихэгдсэн машинаас татан гаргаж, анхан шатны тусламж үзүүлж, халамжилж, эмнэлгийн түргэн тусламж дуудан тусалсан монгол ахан дүүст маш их баярлаж байгаа. Харамсалтай нь гүн хямралд орсон би тэдгээр хүмүүсийг хэн байсныг огт санахгүй байгаа юм. Тиймд тэр хэцүү үйл явдлыг харж, тус болсон хүмүүс надтай холбогдоно уу. Би та бүхнийхээ тусыг бүрэн хариулж чадахгүй ч ядахдаа мартахгүй санаж явъя. Бас үлдсэн хоёр хүүдээ ч захиж хэлж явъя гэж бодож байна.

Тэр хар гамшигт орой Harrier маркийн /5853 УАА/ машин гэнэт урсгал сөрж орж ирсний улмаас уг осол гарсан юм. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал хохирогч миний эсрэг эргэж магадгүй болж байна. Тиймээс уг ослыг харсан, үзсэн хүмүүс надтай холбогдон, бодит болсон явдлын талаар тодруулан ярьж өгч тус болохыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэж байна.

Та бүхэн чатаар болон миний 88045409 утасны дугаараар холбогдож болох бөгөөд би 24 цагын аль цагт дуудлага хүлээн авах болно та бүхэндээ баярлалаа" гэжээ.