ХОТЫНА Б.ПҮРЭВДАГВА ТЭРГҮҮТЭЙ 16 АЛБАН ТУШААЛТАН ХЯТАД, МАКАО, ХОНГ-КОНГ-Д СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ

GNNGNN
Sep 29, 2026  
 0
ХОТЫНА Б.ПҮРЭВДАГВА ТЭРГҮҮТЭЙ 16 АЛБАН ТУШААЛТАН ХЯТАД, МАКАО, ХОНГ-КОНГ-Д СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ

Хотын дарга Б.Пүрэвдагва хэдхэн хоногийн өмнө "Шинэ үеийн Улаанбаатар" бодлогоо хэвлэл, олон нийтэд танилцуулсан. Тэгвэл энэ хүрээндээ есдүгээр сарын 4-7-ны хооронд БНХАУ, Макао, Хонг-Конг руу сургалтад хамрагдаад иржээ.

Ингэхдээ, төсвөөс 140 сая 566 мянга 806 төгрөгийг замын зардал нэрээр “Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр” төслөөс гаргуулсан гэх мэдээлэл байна. Оролцогчдын танилцуулбал,

  1. Б.Пүрэвдагва – Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
  2. А.Амартүвшин – Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч
  3. Ү.Ганболд – Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
  4. Б.Мөнхбат – Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч
  5. Г.Жаргалсайхан – Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
  6. Ж.Батбаясгалан – Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Ахлах зөвлөх
  7. Л.Хосбаяр – Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч
  8. Г.Гангамөрөн – Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал
  9. Б.Сүхбаатар – Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт, орон сууцны асуудал хариуцсан зөвлөх
  10. Ж.Эрдэнэбаяр – НЗД-ын шуурхай ажлын албаны дарга
  11. Б.Батцолмон – Нийслэлийн Ерөнхий архитектор
  12. Ч.Батзориг – Эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч
  13. Р.Дагва – Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга
  14. Б.Сэмжидмаа – Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч
  15. Ч.Мэндбаяр – Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
  16. Ү.Амарбат – Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх нар багтжээ.