ХОТЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ШУТИС-ТАЙ ХАМТАРНА
Тодруулбал, дараах дөрвөн чиглэлээр хамтран ажиллана.
- Улаанбаатар хотын хөгжилд тэргүүлэх чиглэлийн судалгааг хамтран гүйцэтгэж, зөвлөмж боловсруулна.
- Хот байгуулалтын нэгдсэн бодлогын хүрээнд хотын инженерийн дэд бүтэц, нийтийн эзэмшил, ногоон байгууламжийн хүртээмж, орон сууцны хорооллын төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлуудыг судалж, хамтран ажиллана.
- Улаанбаатар хотын орон зайн мэдээллийн санг хамтран хөгжүүлэхэд оролцоно.
- Оюутан, судлаач, мэргэжилтнүүдийн дадлага, сургалт болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү хамтын ажиллагаа нь судалгаанд суурилсан хот байгуулалтын тогтолцоог төлөвшүүлж, Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
