ХЭҮК-ООС СУИС-Д КУРС ХООРОНДЫН ДАРАМТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛЫГ ЗОГСООХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙЖЭЭ

GNNGNN
Apr 3, 2024  
 0
ХЭҮК-ООС СУИС-Д КУРС ХООРОНДЫН ДАРАМТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛЫГ ЗОГСООХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙЖЭЭ

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССООС 2023 ОНЫ ТАВДУГААР САРД СУИС-Д СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТААС АНГИД БАЙХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ. УЛМААР ДАРААХ ШААРДЛАГЫГ СУИС-Д ХҮРГҮҮЛСЭН БАЙНА.

1.    2023 онд шинэчилэн найруулсан Боловсролын еренхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.6 дахь заалтад ”...хувь хуний нууцыг хадгалах, хамгаалах, суралцагчийг ялгаварлан гадуурхсан аливаа үйлдэл гаргахгүй байх, суралцах арга барилыг дэмжих”, 13 дугаар зуйлийн 13.2.7-д ” ..багшийн мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж, нэр төрийг эрхэмлэх' сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан ”Соёл урлагийн их сургуулийн дүрэм”, захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/162 дугаар тушаалаар батлагдсан ”Соёл урлагийн их сургуулийн багш ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах, туунд хяналт тавьж ажиллах;

2.Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 11.5 дахь хэсэгт”.. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжуулэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна' гэж заасны дагуу холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, үр дүнг тооцож ажиллах;

З. Багш, ажилтны ёс зуй, харилцаа хандлагыг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомж болон дурэм журмыг сурталчлан таниулах, тогтмол талавлаж хэрэгжүүлэх, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, үр дунг тооцох, холбогдох хариу арга хэмжээг авч сайжруулах, зохих хариуцлага тооцох зэрэг арга замаар ахиц дэвшил гаргах, сургуулийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг салбарын хууль тогтоомж болон 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийг жишиг болгон шинэчлэн боловсруулж баталж мөрдүүлэх;

4 2023 онд шинэчилэн найруулсан Боловсролын еренхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 .З дахь заалтад ”...тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх”, тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д ”...бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргахгуй байх гэж тус тус заасан. Иймд сургуулийн суралцагчдын дунд аливаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа курс хоорондын дээрэлхэх, ялгаварлан гадуурхах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үр дүнтэй арга хэмжээ авах, нийт суралцагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг сурталчлан таниулах болон нөлөөллийн олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвших;