ЭР ХОНИНЫ ҮНЭ: ДАРХАН-УУЛ, УЛААНБААТАРТ ₮490 МЯНГА, ХӨВСГӨЛД ₮280 МЯНГАТАЙ БАЙНА
Малын зах зээлийн дундаж үнийн 2026 оны дөрөвдүгээр сарын мэдээгээр атны үнэ 2.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 600.0 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.6 сая төгрөг болж, 400.0 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 2.3 сая төгрөг болж, 900.0 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 410.0 мянган төгрөг болж, 130.0 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 260.0 мянган төгрөг болж, 80.0 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
2026 оны 4 дүгээр сард эр хонины үнэ Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт хамгийн өндөр буюу 490.0 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 280.0 мянган төгрөг байна.

