ДУУЧИН Т.БАТСАЙХАН 770 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХЭРГЭЭР ШҮҮХЭД ДУУДАГДАЖ, ЭХНЭР Ш.ЖАРГАЛ НЬ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
МУГЖ, дуучин, Т.Батсайхан өдгөө Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Тeатрын даргаар ажиллаж байгаа билээ. Тэгвэл МУГЖ дуучин эр бусдад өгөх ёстой 770 гаруй сая төгрөгөө өгөхгүй луу унжсаар байгаа тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дуудагдаад байна. Иргэнээс ирсэн нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний хэрэг нээсэн байна.
Шүүх дээр байгаа хэргээс гадна дуучин эрийн эхнэр Шүхэрийн Жаргал гэгчийг цагдаагийн байгууллагаас бусдыг залилсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж.
Тодруулбал, 2022 онд “Ш” ХХК-иас түрээсээр техник тоног төхөөрөмж авсан ч өнөөдрийг хүртэл түрээсээ өгөхгүй “луу унжсаар” байгаа аж. Тиймээ тус байгууллага хохирлоо барагдуулахаар цагдаа болон шүүхэд хандаад байгаа бөгөөд МУГЖ, дуучин, Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Тeатрын дарга Т.Батсайхан болон түүний эхнэр Шүхэртийн Жаргал гэгчид залилуулахаас сэрэмжлүүлж байгаа аж.
Уг асуудлын талаар манай сайтыг мэдээлэхэд Ш.Жаргал гэгч манай сайт руу залгаж намайг шалгаж байгаа хуулийн нэг ч байгууллага байхгүй хэмээн мэдээлсэн юм. Харин эх сурвалжууд дуучин эрийг хариуцагчаар татан шүүхэд иргэний хэрэг нээсэн бол эхнэрийг нь бусдыг залилсан гэдгээр хэрэг бүртгэлтийн хэрэг цагдаагийн байгууллагад нээсэн гэв.
Ш.Жаргал гэгч нь би өөрөө залилуулсан хохирогч гэх мэдээллийг манайд ирүүлсэн. Харин түүний ирүүлсэн мэдээллийг нээлттэй мэдээллийн сангаас он цагаар нь хөөж үзэхэд тэрбээр бусдад залилуулсан бус харин залилангийн аргаа нарийсгасан байж болзошгүй байна.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.
А.Баярмаа
