Буриадын уран бүтээлчид Монголын тайзнаа аялгуугаа өргөнө

Буриадын уран бүтээлчид Монголын тайзнаа аялгуугаа өргөнө

GNNGNN
Apr 24, 2025  
 0
Буриадын уран бүтээлчид Монголын тайзнаа аялгуугаа өргөнө

ОХУ-ын Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрын шилдэг уран бүтээлчид Монгол Улсад ирлээ. УДБЭТ-ын тайзнаа "Кармен" дуурь болон гала концертоо толилуулахаар бэлтгэл ажмлдаа оржээ. Монголын УДБЭТ-ын хамт олон 2025 онд ОХУ-ын Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театртай олон үйл ажиллагаанд хамтран ажиллахаар төлөвлөжээ. 2025 оны дөрөвдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд УДБЭТ-ын хамт олон Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрт 110 хүний хамт Ж. Верди “Аида” дуурь, “Гала концерт”-оо амжилттай тоглоод ирсэн.


Харин энэ удаад ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн хамт Ж. Бизегийн “Кармен” дуурь дөрөвдүгээр сарын 25-ний өдөр, “Гала тоглолт” дөрөвдүгээр сарын 27-ний өдөр тоглох юм.

20 хүний багтай Буриадын уран бүтээлчид өчигдөр /2025.04.23/ Монголд иржээ. Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучидтай УДБЭТ-ын симфони оркестрын бүрэлдэхүүнтэй хамтран тоглоно.

ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн театрын тухай товч танилцуулахад 1939 онд байгуулагдаж, 1949 онд "Эрдмийн театр" цол авсан юм.

УДБЭТ-ын хамт олон 2025 онд өөрийн тайзнаа Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтран тоглох уран бүтээлүүдийн эхнийх нь Ж. Бизе “Кармен" дуурь, “Гала концерт” болж байгаа бөгөөд ирэх зургадугаар сард П.И. Чайковский “Хунт нуур” балет дахин ирж хамтран тоглох юм.