БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

GNNGNN
Jun 24, 2026  
 0
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Баянзүрх дүүргийн менежерийн шуурхай хуралдаан болж, дүүргийн алба, хэлтсийн удирдлагууд болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Хуралдаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс оролцож, алба хаагчдын санал, хүсэлт болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсов.
Хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, дүүргийн менежер Ц.Гомбосүрэн нар дараах үүрэг, чиглэлийг өглөө.

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай бэлэн байдлыг хангах
Камергүй бүсүүдийг бууруулж, автозамуудыг бүрэн камержуулах ажлыг эрчимжүүлэх
Дүүргийн хэмжээнд хог хаягдлыг бууруулах, цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг шуурхай, чанартай зохион байгуулах
Хороод болон алба нэгжүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах
Мөн дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах чиглэлд алба хаагч бүр санаачилгатай ажиллах нь чухал болохыг онцолж, шинэлэг санал, санаачилгыг дэмжин ажиллахаа дүүргийн удирдлагууд илэрхийллээ