БҮРТГЭЛГҮЙ ЭМ БЭЛДМЭЛ ОРУУЛАХ, СУРТАЛЧЛАХ, ХУДАЛДААЛАХАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ
Сүүлийн өдрүүдэд тураах зориулалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, бүртгэл, зөвшөөрөл, чанар, аюулгүй байдал болон сурталчилгаатай холбоотой мэдээлэл, гомдол олон нийтээс ирж буй талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.
Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүний хууль, журмын нийцлийг тогтоож шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, жин бууруулах болон биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдах, хэрэглэхийг уриалах явдлыг таслан зогсоож, хяналт тавихаар Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж байгаа аж.
