АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ГАДНА КАМЕРЫГ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВД ХОЛБОЖ БАЙНА
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр Нийслэлийн цагдаагийн удирдах газарт ажиллалаа. НИТХ-ын дарга А.Баяр улсаас тавьсан камеруудаас гадна аж ахуй нэгжүүдийн гадна камеруудыг нэгдсэн системд холбох ажлыг бүрэн дэмжиж байна. Гэмт хэрэг гардаг байршлуудыг зөв оновчтой тогтооход техник технологийн дэвшлийг ашиглах, урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зэргийг ирэх оны төлөвлөгөөнд оруулж, бодит үр дүн гаргаж ажиллахыг санууллаа.
