АНХААР: ЦАГ УУРЫН БАЙДЛААС ШАЛТГААЛЖ, ЧОЙБАЛСАН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШ 08:00 ЦАГ ХҮРТЭЛ ХААЛАА

GNNGNN
Sep 29, 2024  
 0
АНХААР: ЦАГ УУРЫН БАЙДЛААС ШАЛТГААЛЖ, ЧОЙБАЛСАН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШ 08:00 ЦАГ ХҮРТЭЛ ХААЛАА

Өнөөдөр /2024.09.29/ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж цаг агаарын урьдчилсан төлөв байдал, автозамын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг үндэслэж 2024 оны 09 дүгээр сарын 29-ний 12:00 цагаас 30-ны өглөөний 08:00 цаг хүртэл Чойбалсан-Улаанбаатар чиглэлийн авто замыг түр хугацаагаар хаах,

мөн хугацаанд Чойбалсан хотоос сумд руу зорчих хөдөлгөөнийг түр хаах, цаг агаарын нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлж, болзошгүй аюулаас сэрэмжлүүлж ажиллахыг Бүсийн төв Онцгой байдлын газар, Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд тус тус үүрэг болголоо.