АН-ЫНХАН МАРГААШ “ТӨРӨӨ ХЯМРАЛААС ГАРГАСАН УУ, ТҮМНЭЭ ЯДУУРЛААС АВАРСАН УУ“ СЭДВЭЭР ЕРӨНХИЙ САЙДТАЙ МЭТГЭЛЦЭНЭ
УИХ-ын асуулгын цаг сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагт 14:00 цагт болдог. Тэгвэл энэ удаагийн асуулгын цагаар "ТӨРӨӨ ХЯМРАЛААС ГАРГАСАН УУ, ТҮМНЭЭ ЯДУУРЛААС АВАРСАН УУ" сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ.
Мэтгэлцээнд Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон
УИХ-ын гишүүн Б.Жаргалан
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нар оролцож Ерөнхий сайдаас асуулт асууна.
