110 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТЭЭВЭРЛЭГЧ Ё.ХЭРЛЭНЦОГИЙН ТЕНДЕРҮҮД…

GNNGNN
Nov 13, 2026  
 0
110 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТЭЭВЭРЛЭГЧ Ё.ХЭРЛЭНЦОГИЙН ТЕНДЕРҮҮД…

Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд саяар, нисээд тэрбумаар яригддаг байж. М.Энхболд, Ц.Сандуй нарын 60 тэрбумын яриаг сонссон ард нийт пүү паа болдог байв шүү.

Эдүгээ авлигын ханш өсөөд талийж. Их наядаар хэмжигддэг болж. Тэрбумын авлигачин бол жараахай, их наядынх болохлоор тул руу дөхөх. Иймэрхүү ойлголт нийтэд сууж. Уулаасаа байгаа нь ийм болж.

Ийнхүү ядаж буй ард нийтийг яая даа гэтэл хатгах мэдээллүүд ч тасрахгүй нь. Жишээ нь: Хотын дарга байсан Х.Нямбаатар өнгөрөгч хагас сайнд лайв /live/ хийхдээ: Би энэ хүнийг танилцуулна аа. Энэ хүний зураг бараг байдаггүй. Хэрлэнцог гээд Хүрэлсүх гэдэг хүний комиссар, бие хамгаалагч. Иргэн Амундрагийн гэрчилж байгаагаар “Бодь”-ийн 110 сая ам.долларыг зөөхөд оролцсон хоёр хүний нэг нь энэ хүн. Нөгөөхийг нь би өмнө нь танилцуулсан, тээвэрлэгч Мөнхдөл гэж. Хэрлэнцог, Хүрэлсүх гэдэг хоёр хүн 2000 оноос хойш цуг явж байгаа. Хэнтий аймагт цагдаа байсан. Би бол хүний ах дүүс рүү орж юм яримгүй байна. Энэ Си Эйч Би Жи компанийн үндсэн фанат, дэмжигч. Ийм жижигхэн жагсаалт гаргаж үзлээ. “Си Эйч Би Жи констракшн” компани 20 оноос хойш Хэнтий аймгийн бараг бүх тендерийг авсан. Би энүүгээрээ юу хэлэх гэж байна гэхээр энэ дэглэмийн хамгийн бага албан тушаалын хүн гэхэд сүүлийн таван жилийн хугацаанд 400 тэрбум төгрөгийн тендерт ямарваа нэг байдлаар нөлөөлсөн байна гэж. Энийг үзэж сонссон улс: Бие хамгаалагч нь хүртэл тендерийн мангаа гэж үү, үнэн үү гэж гайхаж шогширсныг өмнөтээх бичвэртээ дурдсан билээ. Нэмээд: “Си Эйч Би Жи констракшн” компанийн 400 тэрбумын тендерүүд “Бодь”-ийн 110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийнх гэсэн үг үү гэж өөр хоорондоо асуулцаж буй сурагтай. Тиймийн учраас энийг мухарлах хэрэгцээ буй болж. Базах нь ээ: Дээр дурдсан асуултуудад хуулийн дагуу хариуцсан байгууллагууд, эсхүл Ё.Хэрлэнцог хариу өгөх нь зүйн хэрэг болсон байна…

Ө.БиЛЭг

ӨДРИЙН СОНИН