МОНГОЛЫН УУЛЧДЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ

GNNGNN
May 16, 2024  
 0
МОНГОЛЫН УУЛЧДЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ

Эверестийн оргилд авирч байгаад сураггүй болсон Монголын хоёр уулчныг эрэн хайх ажиллагааг өчигдрөөс зогсоосон талаар Everest Today фэйсбүүк хуудсанд мэдээлжээ. 

Тодруулбал  "Цаг агаарын таагүй байдлын улмаас сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг өчигдрөөс зогсоолоо. Одоогоор ул мөр алга. Дөрвөн Шерпа эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, хоёр нь IV кемп-д гацсан, хоёр нь III кемп-д хүрсэн" хэмээн мэдээлжээ.

 Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар 05 дугаар сарын 12-ны 19:30 цагаас хойш сураггүй байгаа бөгөөд тэднийг Эверестийн 8600-8848 метрийн хооронд байгаа хэмээн таамаглаж байгаа аж.