УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ИРЦ БҮРДЭЭГҮЙ БАЙНА

GNNGNN
Sep 25, 2026  
 0
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ИРЦ БҮРДЭЭГҮЙ БАЙНА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2026.09.25/ 10:00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар байна.

Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанд 126 гишүүн оролцох ёстойгоос ирц 48.4 хувьд хүрчээ. УИХ дахь МАНын бүлгийн 68 гишүүн хоёр талцан хуваагдсанаас Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй байдал үүссэн.

МАН-ын 30, 38-ын бүлгээс төлөөлөл оролцон асуудлыг ярьсан ч дорвитой шийдэлд хүрээгүй юм.