НИТХ-ЫН АЖЛЫН АЛБА УЛСЫН АРХИВЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

Архивын ерөнхий газраас Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2025 оны “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоолын хүрээнд Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг улс орон даяар зохион байгуулж байна. Үзлэгийн комисс 12-р сарын 17-19-ний өдрүүдэд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албан дээр ажиллаж байна. Тус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсанаас хойш хийж байгаа анхны үзлэг гэдгээрээ онцлогтой. 2025 оны III, IV улиралд улс орон даяар зохион байгуулагдаж, нэгдсэн дүнг 2026 оны I дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

GNNGNN
Dec 18, 2025  
 0
НИТХ-ЫН АЖЛЫН АЛБА УЛСЫН АРХИВЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА