Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ ШҮҮХ ХУРАЛ ДУУССАН Ч УИХ-ЫН ГИШҮҮД, ӨМГӨӨЛӨГЧ, АР ГЭРИЙГ НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙНА

GNNGNN
Jul 19, 2024  
 0
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ ШҮҮХ ХУРАЛ ДУУССАН Ч УИХ-ЫН ГИШҮҮД, ӨМГӨӨЛӨГЧ, АР ГЭРИЙГ НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙНА

Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон байна.

Түүнийг шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилсэн. Онцлоход, Н.Өнөрцэцэг нэг ч өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцсон бөгөөд хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрөө шүүх танхимаас шууд дамжуулалт хийсэн. Хуулийн байгууллагын хүмүүс хүч хэрэглэн, шууд дамжуулалтыг зогсоосон.

Яг одоо Баянзүрх дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна иргэд олон нийтийн төлөөлөл, Н.Өнөрцэцэгийн ар гэр болон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Г.Очирбат нар байна. Шүүх хуралдаан дууссан ч тэднийг нэвтрүүлэхгүй байгаа юм.

Ялангуяа УИХ-ын гишүүнийн бүрэн эрхийн хүрээнд Л.Мөнхбаясгалан, Г.Очирбат нар нэвтрэх хуулийн зохицуулалттай. Гэвч хориглож буйг тэд онцолж байна.