МАЛ ХУДАЛДАХ НЭРЭЭР БНХАУ-ЫН ИРГЭНД 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ЗАЛИЛУУЛЖЭЭ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр "Мал худалдах нэрийдлээр залилууллаа" гэх хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, иргэн Ш нь БНХАУ-ын иргэн Ө-тэй өнгөрсөн оны наймдугаар сард бог мал худалдаж авахаар тохиролцон, орон нутгаас мал цуглуулж, нэр бүхий компанид хүлээлгэн өгсөн байна.
Үүний ашиг болох 1.4 тэрбум төгрөгөө авч чадалгүй залилуулсан гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
