ХСҮТ: 2023 ОНД 4556 ХҮН ХАВДРЫН ОНОШООР НАС БАРСАН
ХСҮТ-өөс хавдрын эсрэг өдрийг тохиолдуудан сүүлийн үеийн тоо баримтуудын талаар мэдээлэл хийлээ. Энэ үер "Амбулаторийн үзлэг 2023 онд 146 хувиар өссөн. Өнгөрсөн 2023 онд гэхэд хавдрын 7244 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн хавдрын оношоор нас барсан" гэдгийг ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд мэдээллээ.
Мөн 2004-2023 оны хугацаан дахь өвчлөлийн үзүүлэлт, нас баралтыг харахад аль аль нь өссөн дүн мэдээ гарчээ.
Монгол Улс элэгний хавдрын өвчлөлөөрөө дэлхийн 180 улсаас нэгдүгээр байрт байна. Монгол Улс нийт хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд, элэг болон ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар мөн тэргүүлж байгаа аж.
Монгол улсад нас баралтын таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байгааг албаны хүмүүс дурдлаа. Нас барж байгаа хүмүүс дотроо нэг жил хүрэхгүй байгаа нь нас баралтын 60 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад дөрвөн хувиар буурсан. Өнгөрсөн 2022 онд 66 хувь байсан. Харьцангуй хорт хавдар нь төгс эдгэж, хяналтад байгаа хүмүүс 43.3 хувийг эзэлж байна. Нийт оношлогдсон 7244 хүний 65 хувь нь буюу хожуу үе шатан