ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ "ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ” БОЛЛОО

GNNGNN
May 24, 2024  
 0
ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ "ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ” БОЛЛОО

Хакүхо Шо нь (М.Даваажаргал) Япон улсын мэргэжлийн сумод бөхөөс дэвжээний эзэн багш хүртэл 24 жил тасралтгүй  амжилт гаргасан билээ.

 Тэрбээр, таван гиннесийн амжилтыг тогтоож их спортын талбарт онцгой үүрэг, гавьяа байгуулж, шударга спортын төлөө өөрийн үйл хэргээр үнэтэй хувь нэмэр оруулан манлайлж буйг үнэлж Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Удирдах зөвлөлийн 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр анхны “Хүндэт ерөнхийлөгч”-өөр өргөмжилсөн юм.