Д.ТОГТОХСҮРЭН: МАН НЭР ДЭВШҮҮЛЭХДЭЭ ГУРВАН ЗАРЧИМ БАРИМТАЛНА
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "МАН дүрмийн дагуу зарим гишүүнээ намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн байгаа. Яллагдагчаар татагдсан гишүүдийг түдгэлзүүлэх санал тавьдаг, өөрөө түдгэлзэхгүй бол Хяналтын хороо шийдвэр гаргадаг. Нам нэр дэвшүүлэхдээ гурван зарчим баримтална. Тойргуудад хийсэн социалогийн судалгаа. Олон түмний дунд хийсэн судалгаа. Хоёрт янз бүрийн хэрэгт холбогдсон эсэх, ёс зүйн дүгнэлтийг хүн нэг бүрд гаргана. Гуравт олон түмний дундах нэр хүндийг харгалзана. Журмын дагуу явж байгаа" гэв.