БНСУ-ЫН АЛДАРТ ЮТҮБЕР ШИН ЕН ХОРГЫН ТОГОО РУУ УНАЖ НАС БАРЖЭЭ

БНСУ-ын алдар ютүбер Монголд осолдож амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Сошиал хуудаснаа 88 мянган дагагчтай алдарт аялагч ютүбер Шин Ен наймдугаар сарын 28-ны өдөр Монголын аялал жуулчлалын гол бүс болох Хоргын тогоо руу унаж нас баржээ.
Нас барсан ноён Шин тухайн үед солонгосын 12 жуулчинтай аялаж байсан бөгөөд хоргын тогооны ойролцоо зураг авч байхдаа унаж нас барсан гэх мэдээлэл байна.
БНСУ-ын аялал жуулчлалын мэргэжилтнүүд сүүлийн үед Монголд ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа тул шинэ аялал жуулчлалын агентлагууд бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор нөлөөлөгчдийг элсүүлэх нь нэмэгдсээр байгаа. Гэсэн ч өрсөлдөөнтэй орчинд аюулгүй байдлын менежмент дутмаг байгаагаас үүдэлтэй жуулчид осолдож байна гэж үзжээ.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ осол өөр газарт болсон гэж мэдээлж байсан ч Өмнөд Солонгосын "gonews буюу Солонгосын төрийн бус байгууллагын мэдээ сонин" эх сурвалжийн мэдээллээр уг ослыг "Хоргын тогоо" галт ууланд болсон гэдгийг баталжээ.
Эх сурвалж: ngonews