АНУ-ЫН ВИЗНИЙ ШИНЭ БОДЛОГО ИХ СУРГУУЛИУДАД ДАРАМТ БОЛЖ МАГАДГҮЙ

GNNGNN
May 13, 2026  
 0
АНУ-ЫН ВИЗНИЙ ШИНЭ БОДЛОГО ИХ СУРГУУЛИУДАД ДАРАМТ БОЛЖ МАГАДГҮЙ

АНУ-ын ерөнхийлөгч Трампын захиргаа гадаад оюутнуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдэд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэлсэн нь тус улсын их дээд сургуулиудын дунд багагүй маргаан үүсгээд байна.

АНУ-д их дээд сургууль төгссөн гадаад оюутан сургууль төгссөнөөс хойш тодорхой хугацаанд ажиллах боломжтой байдаг бол энэхүү хөтөлбөрийн нөхцөлийг чангатгах асуудал сүүлийн үед эрчимтэй яригдах болжээ. Тэр дундуу STEM буюу инженер, технологи, шинжлэх ухааны чиглэлээр суралцсан оюутнуудад АНУ-д гурван жил хүртэл ажиллах боломж олгодог. Гэхдээ шинэ хязгаарлалт хэрэгжиж эхэлвэл гадаад оюутнууд АНУ-аас илүү Канад, Австрали, Их Британи зэрэг улсыг сонгох магадлал нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд болгоомжилж байна. Гэхдээ АНУ-д олон их сургууль гадаад оюутны төлбөрөөс ихээхэн хамааралтай байдаг тул энэ нь санхүүгийн дарамт үүсгэж болзошгүйг боловсролын байгууллагууд анхааруулсаар байна.

Сүүлийн жилүүдэд Энэтхэг, Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудаас АНУ-д суралцах оюутны тоо эрчимтэй өссөн бөгөөд технологийн компаниуд ч гадаад төгсөгчдийг ажилд авах сонирхол өндөр байгаа юм. Харин Трампын тал “Америкийн ажлын байрыг дотоодын иргэдэд хадгалж үлдээх ёстой” гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ.

 

Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин