ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙХ ВЬЕТНАМ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТО ЛАМ ГЭЖ ХЭН БЭ?

GNNGNN
Sep 30, 2024  
 0
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙХ ВЬЕТНАМ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТО ЛАМ ГЭЖ ХЭН БЭ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Тэгвэл Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Ламын товч намтрыг танилцуулъя.

Төрсөн он: 1957 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хынг Иен мужийн Ван Зианг дүүрэгт төрсөн. 67 настай.

Боловсрол: 1974-1979 онд Үндэсний цагдаагийн академид суралцсан. (Доктор, профессор) Англи хэлтэй.

Цол: Генерал (Хурандаа генерал)

Ажилласан байдал:

1979.07-1988.12                           НАБЯ-ны Улс төрийн нэгдүгээр газрын ажилтан

1982                                                Вьетнамын Коммунист Намын гишүүн

1988.12-1990.05                           НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын хэлтсийн дэд дарга

1990.05-1993.06                           НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын хэлтсийн дарга

1993.06-1997.05                           НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын дэд дарга

1997.05-2006.06                           НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн гуравдугаар газрын дарга

2006.06-2009.12                           НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын дэд дарга

2009.12-2010.02                           НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын дарга

2010.08-2016.04                           Вьетнамын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд

2016.04 сараас                             Вьетнамын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд

2024.05.21-нээс                            Вьетнам Улсын Ерөнхийлөгч

2024.08.03-наас                           Коммунист Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга

2024 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн XV Үндэсний Ассамблейн 7 дугаар чуулганы хуралдаанаар БНСВУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, 05 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгчөөр сонгогдож, үүрэгт ажилдаа орсон байна.