ХАМГИЙН АНХНЫ ХАРААГҮЙ БАРБИГ ХУДАЛДААНД ГАРГАЛАА
Нийгмийн олон хэсгийг төлөөллийн эрхийг хангахын тулд тоглоом үйлдвэрлэгч "Маттел" компани харааны бэрхшээлтэй Барбиг бүтээжээ. Энэхүү Барби нь гартаа таяг барьж, толгой дээрээ шил зүүсэн байгаа ажээ. Хүүхэлдэйн хувцаснуудыг солиход илүү хялбар болгох үүднээс тод өнгийн дэгээ бэхэлгээтэй, хайрцаг дээрх мэдээлэл нь брайль үсэгтэй болсон байна. Тус хүүхэлдэйг үнэн зөв дүрслэн бүтээхийн тулд Хараагүй хүмүүсийн үндэсний хүрээлэн (RNIB) зэрэг хэд хэдэн байгууллагатай хамтран гаргажээ.
Хүүхэлдэйн элч төлөөлөгч болсон Люси Эдвардс өөрийн инстаграм хуудсандаа "Би жаахан охин байхдаа энэ мөчийг л мөрөөддөг байсан. Дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэй харааны бэрхшээлтэй, надтай адилхан болсон нь үнэхээр гайхалтай санагдаж байна” гэжээ.
Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон нийгмийн идэвхтэн юм.